Хурал, семинар

Олон Улсын Монголч Эрдэмтний Их Хурал

1970 онд Улаанбаатар хотноо Олон улсын монголч эрдэмтний их хурлын байнгын хороо байгуулагдаж, улмаар тэр нь 1987 онд Олон Улсын Монгол Судлалын Холбоо (ОУМСХ) болон өргөжиж, тогтмол үйл ажиллагаа явуулж ирлээ. Энэхүү байгууллага нь олон улсын монголч эрдэмтдийн 10 удаагийн их хурлыг зохион байгуулсан бөгөөд нэг удаагийн хуралд дунджаар гучаад орны 400 орчим эрдэмтэд оролцож байлаа. Тус Холбооны нарийн бичгийн дарга нарын газар нь гадаадын монгол судлалын төвүүд болон олон орны монголч эрдэмтэдтэй байнгын харилцаа холбоотой байж, монгол судлалыг олон улсын хэмжээнд хөхиүлэн дэмжих, монгол судлалын холбогдолтой мэдээллээр хангахад үйл ажиллагаагаа чиглүүлж ирлээ.

Сурталчилгаа